Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс 11 дүгээр сард 3.36 сая тонн нүүрс Хятад руу экспортложээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын гаалийн байгууллагын арваннэгдүгээр сарын мэдээлэл гарчээ. Мэдээлэлд тус улсын нүүрсний импортын хэмжээ нийлүүлэгч улс тус бүрээр харагдаж байгаа юм.

Импортын хэмжээгээр эхний 5 нийлүүлэгч орныг жагсаавал:

  1. Австрали улс 5.6 сая тонн нүүрс 11 дүгээр сард нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 10 хувь буурсан үзүүлэлт болжээ.
  2. Индонези улс 5.15 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 160 хувь өссөн үзүүлэлт.
  3. Монгол улс 3.36 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 186 хувь өссөн үзүүлэлт болжээ. Аравдугаар сард 2.31 сая тонн нүүрс гаргаж байснаас өссөн байна.
  4. Хойд Солонгос 1.91 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 37.5 хувь өссөн үзүүлэлт.
  5. ОХУ 1.7 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 84 хувь өссөн үзүүлэлт тус тус болжээ.

 

Эх сурвалж: India Times