Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Томоохон зах, худалдааны төвүүдийн орчимд зогсоолын хүрэлцээ муу байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 622 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 503 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс,

  • Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1 өртсөн.
  • Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн -1000, Барс, Гранд плаза, 3, 4 дүгээр хороолол орчимд зогсоолын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо  өөрсдийнхөө тээврийн хэрэгслээ байршуулснаас болж  зогсоолын талбай эргэлт байхгүй худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд  замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж ихээхэн бухимдуулдаг.

Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх,  жолооч иргэд  та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн  хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна.

Замын хөдөлгөөний хэт ачаалалыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЗЦА