Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Төрийн ордонд эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ.

Хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. 

Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойн ахалж байна.