Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

“REMAX”-ын агент Д.Намуун: Үл хөдлөх хөрөнгө худалдан авагч ямар нэг шимтгэл, хураамжгүйгээр “REMAX”-аар үйлчлүүлэх боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн компани болох “REMAX” Монголд орж ирээд жил гаруй болж байна.

Олон улс орнуудын туулж ирсэн замаар араас нь дагаж явах биш харин мөр зэрэгцэн алдааг нь давтахгүй, ололтыг нь шууд хэрэгжүүлж явах боломж энэхүү “REMAX”-ын франчайз эрхээр монголчуудад олдох болсон билээ. “REMAX Mongolia” компани байгуулагдсанаар манай үл хөдлөх хөрөнгийн салбар шинэ шатанд гарсан бөгөөд үүнийг дагаад олон боломжууд нээгдэх болсон. Энэ талаар “REMAX Capital” брокер oффисын агент Д.Намуунтай ярилцлаа.


- АНХ ХЭЗЭЭ “REMAX”-ТАЙ ХОЛБОГДОВ. ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ТЭР ДУНДАА “REMAX”-Т АЖИЛЛАХААР ШИЙДСЭН ТАЛААРАА СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

- Би өнгөрсөн хавар Их Британид сургууль төгсөөд ирсэн. Мэдээж сургууль соёлоо төгсөөд ирсэн хүн ямар ажил хийх вэ, ямар салбараас ажлын гараагаа эхлэх вэ гэдэг маань тун чухал байсан.  Би өөрөө банк санхүүгийн мэргэжлийн хүн.

Тэнд бизнесийн удирдлагаар магистр хамгаалаад ирсэн. Мэргэжлийн салбараас маань гадна үл хөдлөх хөрөнгийн салбар анхаарал татаж байсан. Тэр дундаа АНУ-ын алдартай “REMAX” франчайз Монголд ороод ирсэн байсан нь миний анхаарлыг эрхгүй татаж байсан л даа. Дэлхийн нэртэй АНУ-ын компани франчайз эрхээр Монголд ороод ирчихсэн, брокеруудын тоо улам бүр нэмэгдэж байсан. Тиймээс би ажлын анкетээ өгчихөөд, явцын дунд улам дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, буцалтгүй энэ салбарт орж ажиллахаар шийдсэн юм.

Дараа нь олон улсын стандартын шаардлага хангасан агентийн иж бүрэн сургалтанд сууж шалгалтаа өгч тэнцээд агентаар ажиллаж эхэлсэн.

- ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ИРСЭН ЗАЛУУ БҮСГҮЙН СОНГОЛТ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА Л ДАА. ЭНЭ КОМПАНИЙН ЮУ НЬ АНХААРЛЫГ ЧИНЬ ТАТСАН БОЛООД “REMAX”-Т ОРЖ АЖИЛЛАХ БОЛСОН ЮМ БЭ?

- Мэдээж “REMAX” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани. Цаашид олон улсын түвшинд карьераа өргөжүүлэх боломжтой гэж үзсэн.

Мөн дотоодын менежмент нь их таалагдсан. “REMAX” хамтдаа өсч хөгжих боломжийг олгодог. Хэн нэг нь биш хамтдаа хожиж, хамтдаа өсч дэвжинэ гэдэг уриатай. Эдийн засгийн ашгаас тэгш хүртдэг. Тогтмол цалинтай биш ч гэсэн өөрөө зүтгээд чадаж л байвал ашгаасаа хувиа хангалттай аваад явдаг. Олон улсад шалгарсан менежмент нь сурч боловсрох боломж өгөхөөс гадна эдийн засгийн хувьд ч өргөн боломжийг нээж өгч байдаг.

Хамгийн гол нь агент бүрийг бие даасан хувь бизнес эрхлэгчид гэж үздэг нь надад их таалагддаг. Би ажилд орох үед хүүхэд маань бага байсан болохоор надад хэдийгээр бүтэн цагаар ажиллах шаардлагатай ч гэлээ уян хатан ажлын нөхцөл бас чухал байсан. Давхар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хувийнхаа бизнесийг явуулах хүмүүст ажлаа зохицуулж чадвал бүрэн боломжтой. Тэгээд ч үл хөдлөх хөрөнгийн зуучийн салбар бол хүнийг олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг шаарддаг салбар.

Миний банк санхүү, бизнесийн мэргэжил хэрэг болохоос гадна олон талын салбарын мэдлэг ч шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт хувь хүнийхээ хувьд ч их хөгждөг гэж болно.

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ЗАРЖ БОРЛУУЛАХ, ЭСВЭЛ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙГАА ХҮНД ЯМАР БЭРХШЭЭЛҮҮД ГАРДАГ БОЛОН ТАНАЙ КОМПАНИЙН ЗҮГЭЭС ЭНЭ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭЖ ӨГДӨГ ВЭ?

- Би өөрөө энэ асуудлыг биеэрээ туулж байсан хүний хувьд асуудлыг сайн мэднэ. Сургуулиа төгсч ирээд байр авахаар хайж байсан. Манайд ихэнх барилгын компаниуд өрсөлдөгчөөсөө үнээ нууцлах үүднээс утсаар яриад мэдээлэл хүсэхэд тэр бүрийд хэлдэггүй.

Хүрч ирээд уулз гэдэг. Хувь хүнээс авахаар боллоо гэхэд очиж үзэх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ цаг завтай тохируулна гээд чирэгдэл их гарч байсан л даа. “REMAX”-ын давуу тал гэвэл мэдээллийн маш том баазтай. Худалдан авах гэж байгаа хүн ямар байрлалд, ямар нөхцөл боломжтойгоор байр худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлчихэд болдог. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчийн хувьд ямар нэгэн шимтгэл, төлбөр төлөхгүйгээр хүссэн мэдээлэл үйлчилгээгээ “REMAX”-аас авч болно. Бид үйлчилгээний шимтгэлээ худалдагч талаас авдаг. Тухайн хүний хүсч байгаа нөхцөлтэй байрыг бид олж өгдөг. Хэрэв яг тэр нь байхгүй бол өөрчилж болох боломжуудыг нь гаргаж өгч харилцан ярилцаж, сэтгэл ханамжтай үлдэх сонголтуудыг бид санал болгодог.

Худалдаж байгаа талынхан бол өөрсдийн цаг боломжоо хэмнэх үүднээс бидэнд үл хөдлөх хөрөнгөө хүлээлгээд өгчих нь бий. Тэгээд бид бүгдийг өмнөөс нь танилцуулж, үзүүлж танилцуулж байгаад борлуулдаг.  Угаасаа бид ямар байрлалд ямар үнэтэй байдаг, банкны зээл аль байруудад хэдий боломжтой гардаг талаар бүхий л мэдээллийг хамтад нь өгчихдөг. Зарим банкууд зарим байруудад зээл гаргахгүй байдгийг худалдан авагчид мэдэхгүй явж байх нь бий. Ер нь бид цогц мэдээллийг нь өгдөг гэж болно.

- ТАНАЙХАН ӨРСӨЛДДӨГГҮЙ, ХАРИН ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ ГЭДЭГ. ЭНЭ ТАЛААРАА ДЭЛГЭРҮҮЛЭХГҮЙ ЮУ?

- Бид өдгөө найман брокер оффистой. Агентууд зуу гаруулаа ажиллаж байна. Миний худалдан авагчийн хүссэн байр над дээр байхгүй байлаа гэхэд байгаа хүнийх нь байрнаас би дамжуулаад зараад өгна.

Хоёулаа ашгийн хувиа тэнцүү хуваагаад явчихдаг. Энэ бол манай нэг том давуу тал болох реферрал систем юм. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээс, худалдан авалт дээр “REMAX”-ын бүх брокер оффисын агентууд хамтран ажиллана гэж ойлгоход болно. Энэ бол өрсөлдөх биш хамтран ажиллах боломжийг тавьж байгаа хэрэг. Нэг хүнтэй гэрээ хийсэн байлаа гэхэд дараагийн хүн дээр очих хэрэггүй. Дотоод сүлжээгээр бүгдэд мэдээлэл ил байдаг. 

Үүнийгээ дагаад тэр хүнд хэрэгтэй байр нь энэ байна гээд гараад ирнэ. Асар их цаг зав хэмнэнэ.

Манайхан ганцаараа биш хамтдаа ажиллаж, хамтдаа урагшилж хөгждөг учраас бүгд ажилдаа дуртай, ажилдаа яарч тэмүүлж ирдэг.

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН АГЕНТТАЙ УУЛЗСАНЫХ АСУУХГҮЙ ӨНГӨРӨМГҮЙ НЭГ АСУУЛТ БАЙДАГ НЬ БАЙРЫН ҮНЭ НЭМЖ БУУХ УУ ГЭСЭН АСУУЛТ. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ АВАХ ХҮН ХЭДИЙД АВБАЛ ТОХИРОМЖТОЙ БАЙНА ВЭ?

- Яг одоо үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөлт алга болж, бодит үнэ дээрээ буучихсан байгаа үе тохиож байна.

Одоо үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа, мөнгөө зөв зүйлд хөрөнгө оруулалт хийе гэж бодож байгаа хүмүүс хөдөлдөг үе. Хүмүүс эдийн засаг хямарчихаад байгаа үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл яагаад хэвийн ажиллаад байна гэж гайхах нь бий. Үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэлтэй хүмүүс олон. Тэр хүмүүс үнэ нь бууж, жинхэнэ худалдан авагчийн үнэ дээрээ ирсэн үед худалдан авалтаа хийж байна. Тиймээс худалдааны эргэлт буухгүй байгаа юм.

Зөвхөн 11 сард гэхэд RE/MAX байгуулагдсанаасаа хойш  хамгийн өндөр борлуулалтаа хийсэн.  Буцаад үнэ өсөхөөс өрсч, доод үнэ дээрээ байгаа үед нь амжиж авч байгаа хүмүүс олон байна. Тэд эргүүлээд байраа түрээслүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд бид худалдан авалтаас гадна түрээслэх, түрээслүүлэх бүгд дээр хамтран ажиллаж тусалж өгдөг.


Хэрэв таньд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах худалдах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол RE/MAX ын агентуудтай холбогдоорой.

Тэд таны хүсэл боломжыг анхааралтай сонсож зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно. Монголын нийт барилгын компаниудын 90%  нь  RE/MAX тай тусгай гэрээтэй  хамтран ажилладаг бөгөөд нийт 50.000 гаруй орон сууцнуудаас та сонголтоо хийх боломжтой. Мөн өдөр бүр зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдан авах чиглэлээр 450 орчим хүн RE/MAX т хандаж байдаг бөгөөд тэдэнд RE/MAX хэрэгцээ боломжинд нь тулгуурласан сонголтоо хийхэд нь тусалдаг тул маш өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Дараах холбоосоор зочилж та өөрт хамгийн ойр байрлах RE/MAX ын брокер оффистой холбогдох боломжтой.

http://remax.mn/OfficeAgent

   

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.