- Засгийн газрын ээлжит хуралдаан 2026.12.07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа -
Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Жагсаалтад:
Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм.
“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :
Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохистой харьцааны 50 дахин нэмэгдүүлсэн заалтыг зөрчихөд ойрхон байгаа юм.
Хөгжлийн банк нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болоод байгаа. Иймд эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хууль зүйн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн.
Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн зориулалтын автомашин хуваарилж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн ”Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэх, улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны нутгийн хилийн заагийг тогтоохыг салбарын сайд нарт даалгав.
Товч мэдээ
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс