Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс том дүнтэй мөнгөн дэвсгэртүүд гаргахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Инфляц эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Венесуэлийн засгийн газар мөнгөн тэмдэгтийнхээ хэмжээг томруулж байгаагаа зарлалаа.

Бямба гарагт тус улсын төв банк 500-аас 20,000 Боливарийн зургаан ширхэг шинэ мөнгөн дэвсгэртийг 12 дугаар сарын 15-наас гаргахаа мэдэгдсэн байна.

Одоогийн хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100 Боливар бөгөөд ханшийн уналтаас болоод 2 литрийн ундаа авахад 25 ширхэг ийм дэвсгэрт төлөх болоод байгаа юм.

2014 оноос дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасан нь Венесуэлийн эдийн засгийг хямрааж, ерөнхийлөгч Николас Мадуро валютын албан ханшийг хүчээр барьж, мөнгө ихээр нэмж хэвлүүлсэн нь эцэстээ инфляцийг хөөрөгдөж, барааны үнийг нэмэгдүүлжээ.

Валютын хар захын бизнес цэцэглэж Колумбийн хил дагуу валют солих цэгүүд олноор ажиллаж байна.

ОУВС-ын төсөөллөөр ирэх онд Венесуэлийн инфляци дөрвөн оронтой тоог давахаар болоод байгаа юм.

Хар зах дээр мөнгийг тоолохын оронд жинлэх болсон нь хямрал хэр гүнзгийрснийг харуулж байна. Ерөнхийлөгч Мадуро хөрш Колумбийн мафийг эдийн засгийн хувьд Венесуэлийг эзлэн авахаар зориудын явууллага хийж байна гэж үзэж байгаагаа саяхан зарлажээ.

 

Эх сурвалж: Independent