Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"FARO" : Таныг дэлхийн ШИЛДЭГ их дээд СУРГУУЛИУДАД элсүүлнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголын ирээдүй болсон хүүхэд залууст гадаад хэлний цогц боловсролыг эзэмшүүлэх, цаашид гадаадад суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Faro International Education Group” 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус боловсролын байгууллага нь англи хэлний бүх түвшний сургалт болон IELTS, IBT, TOEFL, GRE, GMAT, SAT зэрэг стандарт тестүүдэд бэлтгэх сургалтыг явуулж байна.

Faro International Education Group-ийн захирал, үүсгэн байгуулагч А.Бямбажаргал “Манай "Фаро" групп англи хэлний бүх түвшний сургалтыг явуулахаас гадна оюутнуудыг гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгт болон тэтгэлэгт бус хөтөлбөрүүдээр зуучилдаг байгаа. Өөрөө хэлбэл оюутнуудад бид тэтгэлэг авах боломжийг нь бүрдүүлж өгдөг гэсэн үг.

Саяхнаас бид хүний нөөцийн үйл ажиллагаа буюу манайд сураад гадны сургуульд сурахаар явсан оюутнуудыг буцаад эх орондоо ирэхэд нь оновчтой ажлын байрыг нь олж өгөх үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

 

Мөн зөвхөн сурагчид гэлтгүй удирдах албан хаагчид, бизнес эрхлэгчид болон төрийн бодлого боловсруулагч нарт зориулсан Сингапур улсын Lee Kuan Yew-ийн нэрэмжит улс төрийн академитай хамтран удирдах түвшний албан хаагчийн сургалтыг Монголдоо явуулахаар болсон байгаа.

Тэгэхээр заавал Сингапур улсыг зорьж Lee Kuan Yew-ийн академид суралцах шаардлагагүй, Монголдоо сураад сертификат авах боломжтой болж байна гэсэн үг.

Англи хэлний сургалтууддаа бид Oxford International Education Group-тэй хамтарсан тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд British Council IELTS-тай хамтран IELTS-ийн шалгалтыг албан ёсоор авах эрхтэй болоод байна” хэмээн тайлбарлалаа.

Faro International Education Group Hong Kong-д үйл ажиллагаа явуулдаг Duе West US компанитай хамтарч дэлхийн 50 гаруй орны шилдэг 100 сургуульд элсэх оюутан зуучлалын үйлчилгээ үзүүлэх бөгөөд гадны сургуулиудад элсэхэд ямар үйл явц өрнөдөг, ямар үе шаттай байдаг талаар тусгай хичээл орох байдлаар хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Оюутан зуучлалын байгууллагын талаар Duе West US компанийн их, дээд сургуулийн элсэлт хариуцсан захирал Жон Бэк “Манай байгууллага боловсролыг нэн тэргүүнд тавьж, оюутнуудад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Гадаадад суралцаж, өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа боловч хаана, хэрхэн сурахаа мэдэхгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгч, хэрэгцээт мэдээллээр хангах болон бусад боломжуудаар тусалж дэмжих зорилго бүхий байгууллага юм. Бид “Фаро” групптэй хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэлээ.

Харин Сингапур улсын Lee KuanYew-ийн нэрэмжит улс төрийн академийн тухай тус академийн боловсрол хариуцсан гүйцэтгэх захирал Вү Еэ Хэ “Бид Монголд анх удаа “Фаро” групптэй хамтран ажиллах гэж байна.

 

Монгол Улсын хэмжээнд бид бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд болон бусад удирдах түвшний хүмүүст зориулсан нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх талаар сургалтыг чанарын өндөр түвшинд зааж, боловсон хүчин бэлтгэх зорилготой ажилладаг. Манай сургалт улс төрчдөд хүртэл зориулсан хөтөлбөртэй хэрэгжүүлдгээрээ онцлогтой юм” гэв.


"Фаро" групп нь сурч хөгжих эрмэлзэлтэй, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж өөрт болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэлтэй хүн болгонд зориулан олон улсын боловсролын чанарын стандартад нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрүүдтэй бөгөөд,

  • Англи хэлээр ярих, сонсох, бичих болон унших чадваруудыг тухайн хэлний сэтгэхүй дээр тулгуурлан эзэмшүүлж, үр дүнтэйгээр заах, суралцуулах
  • Дэлхийд түгээмэл хэрэглэгддэг хэлнүүд болох Хятад, Испани, Герман, Франц, Япон, Солонгос хэлнүүдийг тухайн орны соёл сэтгэхүй дээр үндэслэн заах
  • Академик болон мэргэжлийн англи хэлний стандарт тестүүдэд бэлтгэх, шалгалт авах болон сертификат олгох
  • Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэхэд нь туслах, зуучлах гүүр болох
  • Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бэлтгэх, зуучлах, зөвлөгөө өгөх
  • Хүний нөөц болон санхүүгийн стандарт тестүүдэд бэлтгэх, албан ёсны шалгалтуудыг авах болон сертификат олгох
  • Төгсөгчдийнхөө ажлын гараа болон шинэ бизнес эхлүүлэхэд нь дэмжих, зөвлөгөө туслалцаа үзүүлэх
  • Төгсөгчдөө нэгтгэн холбож, хүний нөөцийн баазыг бий болгож, тэдэнд тохиромжтой ажлын байранд зуучлах
  • Төгсөгчдийнхөө карьер хөгжилд хурдасгуур болгох үүднээс төгсөгчдийн бие биенийхээ амжилтад эергээр нөлөөлөх хүрээллийг бий болгох зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Faro International Education Group нь Монгол Улсын оюунлаг залгамж үеийг тасралтгүй бэлтгэхийг гол чиглэл, зорилгоо болгон ажиллаж байна.