Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Арвэннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

  • Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус,
  • Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан,
  • Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.