Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын дарга, удирдлагуудыг оролцуулсан “Нийслэлийн 2017 оны төсвийн төсөл” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нээлттэй хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргийн Засаг дарга нар зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Ялангуяа ЕБС-иудыг хоёр ээлжээр хичээллүүлдэг болгох зорилтыг биелүүлэхэд шаардлагатай зарим сургуулийн өргөтгөл болон шинээр барих ажлын хөрөнгийг шийдэх, концессоор гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллахыг нийслэлийн удирдлагуудад хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Энэ нээлттэй хэлэлцүүлэг их үр дүнтэй боллоо.
Төлөөлөгчид маань дүүрэг бүртээ тулгамдаад байгаа асуудлаа тодорхойлж, манай танай нам гэлгүй дүүргийнхээ, нийслэл хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө гэсэн нэгдмэл саналтай байгаад их баяртай байна. Та бүхнээс гаргасан бүтээлч санал санаачилгыг дэмжин анхаарч ажиллах болно” хэмээн хэллээ.