Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлээс дараах 25 газрыг ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн газрын албанаас тун удахгүй 25 газрыг эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагт Хангарди ордны 14 давхарт болно.

Дуудлага худалдаатай холбоотой мэдээлэл авах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулж байна. Өдөрлөг өглөө 08:30 цагт эхэлсэн бөгөөд 17:30 цагт дуусна.

Он гарсаар хоёр дахь удаагаа дуудлага худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 газрын төлөө нээлттэй дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Дуудлага худалдаагаар зарагдах газрын жагсаалт

д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ
/га/
Дуудлага худалдааны анхны үнэ
/төг/
1 Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 492,300,000
2 Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 492,300,000
3 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Үйлчилгээтэй орон сууцны хороолол 5.25 470,606,848
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 1.6 153,189,787
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 3.0 274982440
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Амины сууцны хотхон 2.23 199,004,901
7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Конторын барилга 1.14 764,573,728
8 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.7 69,844,129
9 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.7 69,428,944
10 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 128,739,733
11 Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 307,182,687
12 Баянзүрх дүүргийн 11-р хороо,Ногоон зоорины баруун талд Орон сууц 0.82 79,073,271
13 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 2,214,453,500
14 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 352,800,000
15 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Үйлчилгээ 1.0 444,228,702
16 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 735,536,472
17 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Орон сууц 0.39 38,781,165
18 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44,800,000
19 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44,800,000
20 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44,800,000
21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44,800,000
22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44,800,000
23 Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд Үйлдвэрлэл 60.0 2,640,800,000
24 Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд Үйлдвэрлэл 5.0 220,800,000
25 Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд Худалдаа, үйлчилгээ 35.6 3,133,600,000
Нийт 138.47 13,506,226,307

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  • Хүсэлт маягтаар гаргах
  • Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  • Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг;
  • Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Дуудлага худалдааны материалыг 12 дүгээр сарын 1-6-ны хооронд Хангарди ордны 3 давхарт байрлах Нийслэлийн газрын албанд хүлээн авна. 

ЗАРИМ ГАЗРЫН ФОТО ЗУРГУУД: 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

 
 
 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

 
Сонгинохайрхан дүүрэг
 
Сонгинохайрхан дүүрэг
 
Сонгинохайрхан дүүрэг

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

 
Хан-Уул дүүрэг
 
Хан-Уул дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГ

 
Налайх дүүрэг