Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Жолоочгүй машин замаа хэрхэн харж явдаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Ямар ч жолоочгүй, өөрөө өөрийгөө жолоодон явж байгаа ухаалаг автомашин замаа хэрхэн харж, мэдэрч ажилладаг болохыг харуулсан видео бичлэгийг Тесла компани өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд үзүүлжээ.

Бичлэг дээр байгаа хүн нь хуулийн шаардлагаар жолооны ард сууж явааг Илон Маск тайлбарласан байна. Харин жолоодлогыг автомашин 100 хувь өөрөө гүйцэтгэж байгаа ажээ.

Машины дотор талын камерны бичлэгээс гадна машины дунд, зүүн ба баруун хойд талд байрласан камернууд орчноо хэрхэн харж, объектуудыг ялган таниж байгааг харуулсан байна.

Ингэхдээ явган хүн, машин, замын шугам, зохицуулах гэрэл зэрэг объектын дүрснүүдийг өнгө өнгөөр ялган харуулж байгаа юм.

Теслагийн шинэ машинууд өмнөх үеийн машинуудаас 40 дахин өндөр тооцоолох чадалтай компьютераар тоноглогдсон тул дүрс боловсруулах чадвар нь өндөр байх ажээ.

 

Эх сурвалж: The Verge