Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуягийн дүү нарыг цагдан хорьжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Нарантуяаг уржигдар буюу арваннэгдүгээр сарын 16-нд АТГ-аас баривчилсан байна.

Түүнийг гадаад руу явах гэж байхад нь “Чингис хаан” нисэх буудлаас баривчилжээ. АТГ-ын ажилтнууд Н.Нарантуяаг баривчлах үеэрээ түүнд хилийн хориг тавьсан байсныг хэлсэн аж.  

Харин маргааш нь буюу энэ сарын 17-нд Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг мөн баривчлан саатуулсан байна. Зарим эх сурвалжууд Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан эхнэрийг нь баривчилсан гэж байгаа ч ойрын эх сурвалжийн хэлснээр өчигдөр баривчлагдсан эмэгтэй Г.Дэнзэнгийн эхнэр н.Уянга биш болохыг баталсан юм. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү нарыг ямар үндэслэлээр баривчлан саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна.