Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхөд 1,000 дахь ялалтаа байгууллаа

Б.Дөлгөөн
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы мэргэжлийн сумогийн ёкозуна М.Даваажаргал өнөөдөр 1,000 дахь ялалтаа байгуулснаар түүхэнд 1,000-с дээш даваа авсан гурван бөхийн нэг боллоо. Одоо түүний өмнө 1,047 ялалт байгуулсан Кайо, 1,045 ялалт байгуулсан Чионофүжи нар бичигдэж байна. 

Ялангуяа ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа нь бусад бага цолтой бөхчүүдтэй харьцуулахааргүй амжилт болохыг тайлбарлагчид онцолж байна. 

Хакухо М.Даваажаргалын одоогоор үзүүлээд байгаа Сумогийн түүхэнд нэгдүгээрт орох амжилтууд

  • Дээд зиндаад 37 удаа түрүүлсэн. 
  • Нэг башёд нэг ч уналгүйгээр 12 удаа түрүүлсэн. 
  • Дээд зиндаанд байгуулсан ялалтын тоо 906.
  • Жилд болдог 90 барилдаанаас 86-д давсан амжилтыг хоёр ч удаа гүйцэтгэсэн.
  • Дээд зиндаад долоон башё дарааллан түрүүлсэн. Энэ амжилтыг Асашёорюү Д.Дагвадоржтой хамт эзэмшдэг. 
  • Дээд зиндаанд Хамгийн олон удаа нэмэлт барилдаан хийж түрүүлж байсан. 10 удаа нэмэлт барилдаан хийж 6-д ялалт байгуулж түрүүлсэн. 

Бусад амжилтуудаас

  • Сумо бөхийн карьертаа 1,000 дахь даваагаа авсан. Энэ нь сумогийн түүхэнд 3-рт орох үзүүлэлт. Одоо түүний өмнө 1047 ялалт байгуулсан Кайо, 1045 ялалт байгуулсан Чионофүжи нар бичигдэж байна. 
  • Дээд зиндаанд 63 барилдаанд дарааллан ялалт байгуулсан. Энэ нь сумогийн түүхэнд 2-рт орох үзүүлэлт. 
  • Ёкозуна цолтойгоор 55 дахь башёдоо зодоглож байна. Энэ нь түүхэнд 4-рт орох үзүүлэлт.