Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Harman International-ийг $8 тэрбумаар авч, автын зах зээлд том бооцоо тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани Америкийн автомотив технологийн Harman International Industries компанийг $8 тэрбумаар авах болсноо өчигдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Үүнийг нь судлаачид ханалтын горимд орсон ухаалаг гар утасны зах зээлээс дараагийн шинэ салбарт шилжих алхам гэж үзэж байна. Harman нь автомашины аудио систем (Harman Kardon, JBL гэх мэт), GPS залуурын систем, энтертайнмент систем зэргийг үйлдвэрлэдэг. Самсунг Harman-ийг худалдаж авснаар автомашины ухаалаг систем, авто жолоодлого, аюулгүй байдлын төрөл бүрийн мэдрэгчүүдийг үйлдвэрлэж IoT (Internet of Things) зах зээлд орох замаа засаж байгаа аж.

“Маргаашийн автомашин нь смарт технологи, интернэт холболтын тусламжтайгаар өнгөрсөн хугацаанд гар утас хэрхэн өөрчлөгдсөнтэй адилхан хувьсан өөрчлөгдөх болно” гэж тус компанийн мэдэгдэлд Самсунг Электрониксийн стратеги хариуцсан захирал Ён Сон өгүүлжээ.

IoT салбарыг дараагийн олон тэрбумын зах зээл гэж судлаачид үздэг. Гэр ахуйн бүх төхөөрөмжөөс эхлээд автомашин хүртэл бүгд интернэтэд холбоотой, ухаалаг горимд ажилладаг болох ирээдүй харагдаж байгаа.

Самсунгийн энэ удаагийн наймаа тэдний хувьд ховор үзэгдэл. Тэд бүх үйлдвэрлэлийн сүлжээгээ хатуу хянаж, ихэнхийг нь өөрсдөө эзэмшдэг бол ингэж өөр салбарт зоригтой орж байсан түүх байхгүй юм.

Өнгөрсөн хугацаанд тохиолдсон Note 7 гар утасны гамшиг Самсунгийг стратегиа эргэн харах хэрэгтэйг харуулсан. Үүний үр дүнд Harman компанийг багагүй үнээр худалдаж авах болсон байх хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: New York Times