Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Отто Белл: Би Айшолпан охины хөөрхөн царай, бүргэдийг зурагнаас олж харсан

Б.Даваахүү
2016 оны 11 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын казах үндэстэн охин Айшолпан Нургайвын тухай “Бүргэдтэй анчин охин” баримтат кино өнгөрсөн нэгдүгээр сард болсон кино наадмад оролцсоноос хойш кино салбарынхны анхаарлыг ихээхэн татсан билээ. Энэхүү кинонд Монголын алс баруун хязгаарт амьдардаг Айшолпан гэх 13 настай охин хэрхэн өөрийн бүргэдийг багаас нь анд сургаж байгаа, жил бүр болдог анчдын тэмцээнд 70 гаруй эрчүүдтэй хэрхэн өрсөлдөж байгаа зэргийг харуулдаг юм. Улмаар киноны АНУ дахь албан ёсны нээлт энэ сарын 4-нд болсон билээ. Тиймээс тус баримтат киног найруулсан Отто Белл найруулагчийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Ноён Белл. Айшолпаны талаар хаанаас, яаж олж мэдсэн бэ. Энэ асуултаас ярилцлагаа эхэлье? 

-Би Би Си агентлагын цахим хуудаснаа нийтлэгдсэн Израилын залуу зурагчин Ашер Свиденскийн фото зургийг үзэхдээ охины талаар мэдсэн. Зурагчин эцгийнхээ хамт бүргэдтэй ангийн сургуулилт хийж буй Айшолпан охины гайхалтай хөрөг зургуудыг хальсандаа буулгасан байж билээ. Ингэж л би тэдний амьдралд дурлаж эхэлсэн. Тэгээд нэг удаа ажил дээрээ байхдаа охины зургийг яагаад кино болгож болохгүй гэж хэмээн бодсон. Дараа нь зурагчин Ашертай фэйсбүүкээр холбогдож, скайпаар нэлээд нухацтай ярилцсаны эцэст Айшолпан болон тэдний гэр бүлтэй уулзахаар ниссэн дээ. 

-Та кино төслийг эхлүүлэхдээ дараагийн хүчирхэг кино, эсвэл хүчирхэг эмэгтэйн алийг нь харуулахыг хүссэн бэ? 

-Тэдгээр зурагнаас үзэсгэлэнт байгаль, сүрдэм бүргэд шувуу, охины хөөрхөн царайг би олж харсан. Гэхдээ киногоо хүчирхэг эмэгтэй гэсэн өнцгөөс хийгээгүй. Харин охины тухай сайн кино хийе гэж бодсон. Энэ төгсгөл биш. Гэхдээ эцэстээ аав, охин хоёрын тухай кино болж дууссан болов уу гэж бодож байна. 

-Хэрэв тэдгээр зурагт зөвхөн бүргэдүүд байсан бол та тэдэнтэй уулзахыг хүсэх байсан болов уу? 

-Бэрх л дээ. Монголоос тэднийг олох тун бэрх. 

-Киноны төгсгөл хэсэгт Айшолпан Нургайв аавтайгаа хамт үнэг авладаг. Би тэр охиныг хэзээ ч үнэг авлаж чадна гэж бодоогүй. Хэд хэдэн удаа бяцхан үнэгийг хол аваачин хаяж байсан? 

-Хэд хэдэн оролдлого нь бүтэлгүйтэх үед сэтгэл гонсойж буй нь харагдаж байсан. Бидэнд ч гэсэн мэдрэгдсэн.

-Гэхдээ надад охин сэтгэлээр унасан мэт харагдаагүй. Харин ч хүчтэй харагдаж байсан. Түүний царайг хараарай. Түүнд амаргүй байгаа нь илэрхий байсан?

- Киноны сүүлчийн үзэгдэл магадгүй миний өмнө нь хийж байсан зүйлсээс хамгийн хэцүү нь байсан байх. Учир нь кино групп сүүлийн зураг авалтыг дэс дарааллаар таван өдөрт багтаах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл -50 хэмийн хүйтэнд бүр 22 хоногийн турш сунжирсан. Хүйтэнд кино хийх тун амаргүй юм билээ. Гар металд хүрмэгцээ л наалдчихна. Баттерей цэнэггүй болчихно. Энэ мэт асуудлаас болоод бид өдөрт ердөө гурван цагийг л кинондоо зориулж байсан.

Тиймээс та бүхний харсан тэрхүү сүүлийн үзэгдэлд бидний бүхэл бүтэн 22 хоногийн турш авсан хором агшнуудыг нэгтгэсэн байгаа. Өдөр бүр бид гадагш гарч, тосгоноос 15 км зайтай газарт очиж, нар жаргахаас өмнө ажлаа амжуулахыг хичээдэг байлаа. Мөн ч их даарсан шүү. Тиймээс цасанд шигдэх гэх мэт ямар нэг шалтгаанаас болоод охин бухимдах, сэтгэл дундуур байх явдал өдөр бүр л тохиолдож байв.

22 хоногийн турш болсон бүхий л үйл явдлын цуглуулга учраас тэдгээр үзэгдэл бүгд үнэн бодит байдлыг харуулсан. Кино баг, Айшолпаны гэр бүл гээд бид бүгдээрээ л цасанд шигдэж, мөсөн дээр халтирч, бас уурлан бухимдаж байсан. Бид үнэг харж чадаагүй. Зөвхөн тэртээ холд бүртэлзэх барааг нь л харсан. Эцэст нь хэлэхэд, тэдгээр үзэгдэл бидний явсан, үзсэн бүх хэцүү бэрх зүйлсийн үнэн бодит тусгал юм. 

-“Оддын дайн” цувралд тоглосон өнөө цагийн шилдэг залуу жүжигчдийн нэг Дэйси Ридли кинонд дуу оруулсан гэсэн. Түүнийг хэрхэн кино төсөлдөө нэгтгэв?

 -Нэг орой нар жаргахаас өмнөхөн Дэйси над руу залгаж, түүний агент нь киног санал болгосон тухай хэлж, дуу оруулахыг хүсч байгаагаа илэрхийсэн. Тэр намайг энэ кино төсөлд ямар их анхаарал хандуулж байгааг ойлгож байсан учир утсаар ярьж байхад миний сэтгэл тун их хөдөлж билээ. Би кинондоо түүний гайхалтай дуу хоолойг ашиглахыг хүссэн. Тэр ч бидэнд зөвшөөрсөн.

Зураг