Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Та тэтгэвэрт гарахдаа бэлдэж эхэлсэн үү?

ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN

Таны ирээдүйн тэтгэврийн орлого хэд байх вэ? Та амь нас, эрүүл мэндээ даатгуулсан уу? Хэрэв золгүй зүйл тохиолдвол таны гэр бүлд санхүүгийн баталгаа байгаа юу? ...

Баруунд тэтгэвэрт гарч буй иргэд санхүүгийн хувьд ямар нэгэн дарамтгүйгээр буюу энэ тал дээр санаа зоволгүй амьдарч чаддаг. Харин Монголд байдал эсрэгээрээ. 

Яагаад ийм эсрэг тэсрэг байдаг вэ. Үүний хариулт нь тухайн улсын тэтгэврийн тогтолцооны онцлогт байдаг. Гадны ихэнх улсын иргэд нь тэтгэврийн даатгалд хамрагдаж, хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэдэг. Ингэснээр  тэд тэтгэвэрт гарах үедээ улсаас тэтгэвэр авахаас гадна нэмэлт хуримтлалтай болж, өөрийн хүссэнээр захиран зарцуулах боломжтой болдог.

Өөрөөр хэлбэл, ажил хийж байх хугацаандаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, баталгаажуулж байдаг гэсэн үг. Тэгвэл Монголд ч мөн ийм боломж нээгдэж байна.


Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо

Монгол Улс нь эв санааны нэгдлийн буюу өнөөдөр цуглуулсан тэтгэврийн сангийн орлогоороо одоо байгаа нийт өндөр настангуудынхаа тэтгэврийг олгодог тогтолцоотой.

Улсын нийгмийн даатгалын сан дахь тэтгэврийн сан

# 2014 он 2015 он
Нийт орлого 704.4 тэрбум 718.7 тэрбум
Нийт зардал 724.8 тэрбум 867.7 тэрбум
АЛДАГДАЛ: -20.4 тэрбум -149.0 тэрбум

Нийт тэтгэвэр авагчдын тоо 268 мянга, дундаж тэтгэврийн хэмжээ 269 мянган төгрөг байна. 70, 80-аад оныхон тэтгэвэрт гарах үед 880 мянган тэтгэвэр авагчтай болно... 

Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа Монголын тэтгэврийн нэгдсэн данс компаний жишээг авч үзье. 

Иргэн Бат 30 настай, сарын 800,000 төгрөгийн цалинтай.

УЛСЫН ТЭТГЭВРИЙН

САНГИЙН ЖИШЭЭ

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН

САНГИЙН ЖИШЭЭ

Улсын тэтгэврийн даатгалд сар бүр 112,000₮ төлдөг. Хувийн тэтгэврийн санд сар бүр 59,000₮ төлдөг.
30 жилийн дараа нийт төлсөн дүн 40,320,000₮ болно. 30 жилийн дараа нийт төлсөн дүн 21,240,000 болно.
Нэрийн дансан дахь нийт дүн ?????? байна. Тэтгэврийн хуримтлалын дансан дахь нийт дүн 397,555,188₮ байна.
Сар бүр ТОДОРХОЙ ДҮНГЭЭР тэтгэвэр авна. Сарын тэтгэврээ ӨНДӨР ДҮНГЭЭР тогтоож болно.
Хэрэгцээт дүнгээрээ авах БОЛОМЖГҮЙ. Хэрэгцээт дүнгээрээ буцаан авч БОЛНО.
Өвлүүлэх БОЛОМЖГҮЙ. Үр хүүхдэдээ өвлүүлж БОЛНО.

Хэрвээ улсын тэтгэврийн даатгалын шимтгэлд өгөөж тооцдог байсан бол Батын нэрийн дансанд 812,027,619 төгрөг хуримтлагдах байсан.

Монголын тэтгэврийн нэгдсэн данс компани 2016 оны 11 сарын 19-ний өдөр энэхүү шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийх гэж байгаа бөгөөд энэхүү танилцуулга өдөрлөгт хүрэлцэн очиж сонирхолтой мэдээлэл авч, ирээдүйгээ баталгаажуулахыг санал болгож байна.

Шинэ бүтээгдэхүүний хувьд тэтгэврийн хуримтлал нь тодорхой өгөөжөөр өсөхөөс гадна эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалтай, хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамааран өсдөг зэрэг сонголтуудыг бий болгосон нь зах зээлд шинэлэг бүтээгдэхүүний сонголтыг бий болгож байгаа юм.

Тус шинэ бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 11 сарын 19-ний өдрийн 12 цагаас Танан төвийн хурлын зааланд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88002503, 99082665 утсаар болон Facebook Event -с авна уу.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.