Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө Фэйсбүүк бүх хүмүүсийг түр зуур “үхүүлжээ”

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө нэгэн сонирхолтой явдал болж Фэйсбүүкийн ихэнх хэрэглэгчдийн профайл хэсэг хугацаанд “нас барсан” буюу “Remembering…” хэмээх статустай болсон байна.

Хэр олон хүнийг хамарсан нь одоогоор мэдэгдээгүй ч бүх хэрэглэгчид өртсөн байж ч болзошгүй байгаа юм. Уг үзэгдлийн дараа Фэйсбүүкийн төлөөлөгч мэдээлэхдээ “Өнөөдөр хэсэг хугацаанд дурсгал мөнхжүүлэх статус хүмүүсийн профайл дээр гарсан байна. Энэ бол байж боломгүй алдаа. Бид одоо алдааг засаж байна. Ийм явдал тохиолдсонд харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербергийн статус ч “нас барсан” төлөвт шилжээд байсныг хүмүүс мэдээлсэн байна.

Энэ долоо хоног Фэйсбүүкийн хувьд ихээхэн асуудалтай өнгөрч байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялахад Фэйсбүүкээр тарсан худлаа мэдээллүүд нөлөөлсөн тухай хүмүүс шүүмжлэн хэлэлцэж, Марк Зукерберг үүнд няцаалт өгч байв.

 

Эх сурвалж: Quartz