Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ИНТЕРМЕД туршлагаа хуваалцлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 7
Сурталчилгаа

Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг нь энэхүү өндөр босготой магадлан итгэмжлэл авсан туршлагаа салбарынхантайгаа хуваалцлаа.

Хагас өдөр үргэлжилсэн тус семинарт Улсын 1,2,3 дугаар эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, ГССҮТ, ХСҮТ, Грандмед зэрэг хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн төлөөлөл болох 150 орчим эмч, эмнэлгийн ажилтан оролцсон юм. Семинарын эхэнд тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Рамсэй Хасан JCI олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдолын талаар танилцуулга хийлээ.

АНУ-ын Чикаго хотод төвтэй дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг 1994 онд байгуулагдсан JCI буюу Joint Commission International байгууллагын Алтан тамгыг тус эмнэлэг өнгөрөгч 8 дугаар сард гардан авсан юм.

 
 

JCI магадлан итгэмжлэлийн систем нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэхэд чухал дэм болдог тул Интермед эмнэлгийнхэн салбарынхаа бусад байгууллагуудад магадлан итгэмжлэлийн талаар танилцуулж, магадлан итгэмжлэлд бэлдсэн туршлагаа хуваалцах замаар тэдний үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, ауюлгүй байдлыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.

 

Joint Commission International байгууллага нь хүн бүрт чанарын өндөр төвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.

Тэд энэ зорилгоо биелүүлэх хамгийн оновчтой арга бол магадлан итгэмжлэл гэж үздэг. Үүний хүрээнд JCI нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулахад чиглэсэн бүлэг стандартыг тогтмол боловсруулан гаргадаг байна.

Тус эмнэлгийн эмч, ажилтнууд JCI магадлан итгэмжлэлд 2 жилийн өмнөөс бэлдсэн бөгөөд 1100 бүлэг стандартыг хангасан байна.

Семинарт оролцогчид нь анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Интермед эмнэлэг монголын анагаах ухааны салбарт шинэ замыг нээж байгааг онцлон дурдаж байлаа.

Мөн энэхүү тэргүүн туршлагаа салбарынхаа бусад хүмүүст харамгүй хуваалцаж байгаад талархлаа илэрхийлж олж мэдсэн шинэ соргог мэдээллээ дахин дахин бусаддаа хуваалцаж байхыг хүсч байсан юм. 

 
 

Нэмж хэлэхэд Интермед эмнэлэг JCI магадлан итгэмжлэл авснаараа дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэгэн адилаар 3 жил тутам шинэчилсэн стандартыг биелүүлж магадлан итгэмжлэгдэх аж.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.