Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн Бизнесийн сургууль удирдах ажилтнуудын хөгжилд зориулсан цогц шийдэл санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

МУИС-ийн Бизнесийн сургууль нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан бизнесүүдэд ахисан түвшний сургалтын (executive training) үйлчилгээ үзүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тус Төвөөс компанийн дунд, дээд шатны менежер, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулдаг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” нь бизнес удирдах чадвараа хөгжүүлэх, орчин үеийн менежментийн мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй залуусын суралцахыг хүсдэг хөтөлбөр болсон.

Сар орчим хугацаанд үргэлжилдэг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР”-т МУИС-ийн Бизнесийн сургуулийн шилдэг багш нараас гадна өндөр амжилт гаргаж буй бизнес менежерүүд, мэргэжлийн консалтинг, сургалтын байгууллагуудын захирлууд хичээл зааж, мэдлэг, туршлагаа хуваалцдаг нь тус хөтөлбөрийг гүйцэтгэх удирдлагын хөгжлийн чиглэлийн бусад сургалтуудаас давуу үнэ цэнэтэй болгодог.

МУИС-ийн Бизнесийн сургууль нь бизнесийн удирдлагын ахисан түвшний сургалтын багцлалаа өргөжүүлэн компаниудын эзэд, удирдах зөвлөл/захирлуудын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудад зориулан “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН СУРГАЛТ”-ыг санал болгож эхлэсэн нь компанийн эрүүл, сайн засаглалыг байгууллагадаа хэвшүүлэх хүсэлтэй удирдах ажилтнуудын анхааралд оржээ.

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн гишүүд буюу салбарын экспертүүд, МУИС-ийн Бизнесийн сургууль, Хуульзүйн сургуулийн нэр хүндтэй багш нар байдаг.

МУИС-ийн Бизнесийн сургуулиас удирдах ажилтнуудын хөгжилд зориулсан шийдлүүд:

1. “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” СУРГАЛТ 
Тодорхой өсөлтөнд хүрсэн ч цаашид өргөжилт, шинэчлэл хийх зорилготой компаниудын захирал, дээд түвшний удирдлагуудад бизнесийн менежментийн ахисан түвшний мэдлэг олгох 16 хоногийн сургалт. 2016 оны 11 сарын 21-нд эхэлнэ.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

2. КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН СУРГАЛТ 
Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгодог.
2016 оны 11 сарын 11-нд эхэлнэ. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.