Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-өөс зөвлөмж гаргалаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ҮАБЗ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид:

Нэг. Монгол Улсын Засгийн газарт:

  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж УИХ-д оруулж хэлэлцүүлэх,
  • Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх,

Хоёр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад:

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.


Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн бүрэлдэхүүний тухай товч

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн юм. ҮАБЗ нь Зөвлөлийн тэргүүн, Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсгээс бүрдэнэ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага.