Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мөсний АЧ ТУСЫГ мэдэх үү?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ та арьсаа эрүүл, толигор сайхан байлгахыг хүсч байгаа бол бид танд "МӨС"-ийг санал болгож байна. Мэдээж үүний тулд танд мөс, мөс бас дахин мөс хэрэгтэй гэж зөвлөе. 

Үүнээс гадна ногоон цай, өргөст хэмх зэргийг усанд найруулан хөлдөөн хэрэглэж болох юм шүү.


Юун түрүүнд мөсөн эмчилгээний дүрмийг танилцуулъя.

  • Мөсөөр урт хугацааны бигнүүр тавихаар шийдсэн бол бээлий өмсөөрэй.
  • Массаж хийхдээ мөсөө зөөлөн даавуун алчуур эсвэл уутанд хийгээрэй.
  • Арьс гэмтэхээс сэргийлэн, нэг цагаас илүү бигнүүр тавихгүй байхыг зөвлөе.
  • Мөсөө бэлтгэхдээ өргөст хэмх, ногоон цай хийж, ашиг тусыг нь нэмэгдүүлж болно.

Ингээд та бүхэнд мөсний ач тусыг танилцуулъя.

  • Толигор арьстай болох НУУЦ

Орой бүр унтахаасаа өмнө нүүрээ угааж, мөсөөр гурван минутын турш арьс болон хүзүүн хэсэгтээ зөөлөн иллэг хийгээрэй. Хэдхэн өдрийн дараа таны арьс бяцхан хүүхдийнх шиг булбарай, толигор болсон байхыг анзаарах болно.

Учир нь унтахаасаа өмнө мөсөөр бигнүүр тавьж, массаж хийх нь арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна шөнийн турш арьсыг амраах ид шидтэй байна.

 
  • Батганаас ангижирцгаая

Мөсөн эмчилгээ нь батга арилгах гайхалтай арга юм. Нүүрээ угааж, зөөлөн даавуун алчуур эсвэл салфетканд ороож бэлтгэсэн мөсөөрөө батга гарсан хэсэг дээр 3-5 минутын турш дарна. Үр дүнг нь хараад та гайхах болно шүү.

  • Арьсны нүхжилтийг агшаах хамгийн энгийн арга

Өглөө бүр 2-3 минут нүүрээ мөсөөр үрж заншаарай. Энэ үед зөөлөн даавуун алчуур болон уут хэрэглэхгүй ч байж болно. Мөс нь арьсны нүхжилтийг агшааж, арьсыг чангаруулах ач тустай ажээ.

  • Үрчлээнд санаа зовох хэрэггүй

Энэ арга бол маш энгийн. Өдөр бүр нүүрээ будахаасаа өмнө нэг минутын турш мөсөөр массаж хийж хэвшээрэй. Мөс нь цусны эргэлтийг сайжруулж, эрт хөгшрөхөөс болон үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна.

 
  • Нүд бүлцийж, хавдсан үед...

Нүд бүлцийж, хавдах олон шалтгаан байдаг. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй.

Хоёр ширхэг мөсийг зөөлөн даавуун алчууранд боож, хоёр минутын турш нүдэн дээрээ тавьж, тойрог хэлбэрээр зөөлөн хөдөлгөж, массаж хийнэ. Үр дүнг нь та хэдхэн хормын дараа харах болно.

  • Харвингаас салмаар байна уу?

Дээрх мөсөн эмчилгээний аргууд танд хангалтгүй санагдаж байвал гэртээ туршиж болох өөр нэг хялбар аргыг зөвлөе. Арьс арчилгаанаас гадна мөс нь бодисын солилцоог түргэсгэж, өөхийг багасгах ач холбогдолтой юм шүү.

 

Зөөлөн даавуун алчуураар ороож бэлтгэсэн мөсөө хэвлий хэсэгтээ байрлуулна. Ингэхдээ 15 минут тавьж, гурван минутын турш аваад, дахин тавих замаар дээд тал нь нэг цагийн турш үргэлжлүүлээрэй. Мэдээж үүнд ногоон цай, кофе, өргөст хэмх агуулсан мөсийг ашиглаж болно.

Гэхдээ энэ аргыг эрүүл хоолны дэглэм болон тогтмол дасгал сургуулилттай хослуулж чадвал маш сайн үр дүнг үзүүлнэ гэдгийг санаарай.
 
Эх сурвалж: BrightSide