Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайны цэс

ikon.mn
2016 оны 10 сарын 29
iKon.MN
 

Бэлдэх арга:

  • Овьёосоо буталж нунтаглана.
  • Усаа буцалгаад дээрээс нь нунтагласан овьёосоо хийж 3-5 минут буцалгасны дараа, сүү, жимсний чанамлаа хийж бэлэн болгоно.

Энэ зутан нь цусан дахь холестролын хэмжээг багасгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Луувантай бууцайтай хачиртай талх бэлдэх арга

Талхаа зүсэж цөцгийн тос түрхэнэ. Луувангаа үрүүлээр үрж нэг талхан дээрээ тарааж дээрээс нь бууцайн навч тавьж үлдсэн талхаар дарна.

Тайлбар: Энэ цэс нь овьёосны зутан, лууван бууцайтай хачиртай талх, нэрсний шүүснээс бүрдэнэ. Овьёос нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой.

Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг бөгөөд ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. Бүхэл үрийн гурил нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь чихрийн хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж биеийн эсэргүүцлийг сайжруулна. 

 

Эх сурвалж: НЭМХ