Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан намар 2016” гала тоглолт өнөөдөр болно

ikon.mn
2016 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Алтан намар 2016” наадмын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлах боломжтой.

 

“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын 35 дахь удаагийн наадам 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийсэн юм.

Нээлтийн арга хэмжээнд Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаа ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулжээ.