Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Шулам (“Witch”)

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Dreamers’ Day” кино өдөрлөг Халловины баярыг тохиолдуулан шинэ цагийн аймшгийн киноны өнгийг тодорхойлж буй найруулагч Роберт Эггерсийн бүтээл “Witch”-ийг толилуулах гэж байна. 

1630-аад оны Нью Ингланд. Уильям, Кэтрин нар 5 хүүхдийн хамт Христийн шашинд сүсэглэн амьдардаг. Гэвч шинэ төрсөн хүү нь алга болж, ургацаа алдсанаас болж тэд бие биенээ хэмлэнэ. Гэвч хажуугийн ойд нэгэн хүч нуугдаж байх шиг санагдана. Тэр чухам юу вэ? 

2015 оны Сандэнсийн кино наадмаар нээлтээ хийсэн уг бүтээл кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд “Rotten Tomatoes”-оос л гэхэд 91 хувийн үнэлгээтэй явна. “Аймшгийн сэдвийг түүхэн үйл явдалтай холбож, маш чадварлаг бүтээсэн энэ кино бол өнөө цагийн аймшгийн киноны өнгийн тодорхойлохуйц бүтээл болжээ” хэмээн “Variety” сэтгүүлд бичжээ.

Харин “Washington Post” сонины шүүмжлэгч Анн Хорнадэй уг бүтээлийг “Omen”, “The Exorcist”, “Rosemary’s baby” тэргүүтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудын эгнээнд зэргэцүүлэн тавьсан байна. 

“Шулам” киног та өнөөдөр Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт байрлах “iCinema”-д хүрэлцэн ирж үзээрэй. Фэйсбүүк хуудас: “Dreamers Day”.