Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гранд Мед" эмнэлэгийн эмч 16:00 цагаас ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN

iKon.mn  "Гранд Мед" эмнэлэгтэй хамтран Эрүүл мэндийн боловсрол олгох гурван сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Та гурван сарын турш долоо хоног бүрийн Мягмар гарагт 16:00 цагаас тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг iKon.mn фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авах боломжтой.

Аяны хүрээнд анхны зөвлөгөөг дурангийн эмч О.Болор өгнө.

Өнөөдрийн сэдэв: "ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН УЯН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ"

 

 

Гранд Мед эмнэлэг нь 2009 онд орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө  нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.