Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингээс Монголыг хариуцдаг элчин сайд “хайр дурлалын хэрэгт” холбогдсон тул эргүүлэн татжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улсаас Хятад, Монголыг хариуцан Бээжинд суудаг элчин сайдыг өөрийн яамны хятад эмэгтэй ажилтантай учир ургуулсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ.

58 настай дипломатч Рон Келлер болон яамны ажилтан эмэгтэйн харилцааны асуудал элчин сайдын яам дотор хов живийн нэг сэдэв болоод байсан гэнэ.

Тэд элчингийн ажилтнуудын байранд хэд хэдэн удаа уулзаж, хоорондоо нүцгэн зургаа солилцож байсан талаар Нидерландын De Telegraaf сэтгүүлд мэдээлсэн байна.

Уг нь Келлер гэр бүлгүй нэгэн боловч Нидерландын эрх баригчид тэдний харилцаа засгийн газрынх нь нууц мэдээлэл алдагдах нэг суваг болно гэж үзэн болгоомжилсон бололтой.

 
Рон Келлэр өнгөрсөн хавар МУ-ын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа нь

Одоогоор Келлер Нидерландад байгаа ба Хятад руу эргэж очихгүй нь бараг тодорхой болжээ. Тэрээр Бээжинд жил хүрэхгүй хугацаанд сууж байгаа ба Турк, ОХУ, Украин улсуудад өмнө нь ажиллаж байсан аж.

Ер нь Хятад улс гадаад орнуудын элч, төлөөлөгчдийг бэлгийн харилцааны замаар урхинд оруулж, тагнаж чагнадаг гэсэн яриа их байдаг. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард Ханьжоу хотод болсон Их 20-ын уулзалтын үеэр Британий ерөнхий сайд Тереза Мэйг дагалдан яваа албаныханд ийм урхинд орохгүй байхыг албан ёсоор анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Shanghaiist, De Telegraaf