Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Qualcomm дэлхийн анхны 5G модемыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Хонг Конгод болж байгаа чуулганы үеэр чип үйлдвэрлэгч Qualcomm компани дэлхийн анхны 5G модем болох Snapdragon X50-ийг танилцуулжээ.

Онолын үзүүлэлтээр энэ модем нь 5Gbps хүртэл хурдтай ажиллах юм.

Өнөөдрийн 4G сүлжээний 13.5Mbps хурдтай харьцуулбал энэ нь бараг 400 дахин хурдан гэсэн үг. Гэхдээ амьдрал дээр энэ хурд үүрэн холбооны станцуудын мэдээлэл дамжуулах багтаамжийн хэмжээнд хязгаарлагдах юм. Гэсэн ч үлэмж хэмжээний хурдны сайжралт авчрах нь гарцаагүй.

Сүүлийн байдлаар Өмнөд Солонгос 2018 онд 5G сүлжээг ажиллуулж эхэлнэ гэсэн бол АНУ-ын болон Их Британий операторууд 2020 он хавьцаа нэвтрүүүлэхээр төлөвлөөд байгаа.

Qualcomm компанийн мэдээлснээр тэд эхний жишээ модемуудыг 2017 оны хоёрдугаар хагаст гар утасны үйлдвэрлэгчдэд илгээх бөгөөд 2018 оноос 5G сүлжээнд ажиллах гар утаснууд зах зээлд гарна гэжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb