Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чатбот яагаад чухалд тооцогдох болов?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр онлайн ертөнцөд Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээнүүд гарч ирснээр бизнесийнхэнд сурталчилгааны болон мэдээлэл түгээх шинэ боломжийг нээсэн.

Харин үүний дараагийн боломж байж болох платформ юу вэ? Мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр ЧАТБОТ гэж хариулж байна. Чатбот бол хэрэглэгчтэй мессэжний платформуудаар (SMS, Facebook Messenger, WhatsApp, WeChat гэх мэт) дамжин харилцаж, мэдээлэл өгөхөөс эхлээд худалдаа наймаа хийх хүртэл өргөн хүрээнд үйлчлэх чадвартай програм хангамж юм.

Мессэж бичих бол ухаалаг гар утастай хүмүүсийн гол хэрэглээ. Тэгвэл энэ гол хэрэглээн дээр нь тулгуурлаад үйлчилгээ үзүүлэх нь хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт зам юм.

Өнөөдөр дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг мессэжний 4 платформын нийт хэрэглэгч 3 тэрбум хүрээд байгаа нь топ дөрвөн сошиал сүлжээний хэрэглэгчийн тооноос давсан үзүүлэлт. Эндээс боломж ямар байгаа нь харагдаж байна.

Зарим судлаачид чатбот нь гар утасны аппликэшнүүдийг ч орлох ирээдүй бий гэж үзэж байгаа юм.

Үүнийг батлах шалтгаануудыг тоочвол

  • Чатботтой харьцах арга нь хүмүүсийн хувьд бэрхшээлгүй, мессэж бичих дадал хүн бүрт суусан
  • Аппликэшнтэй харьцуулахад хялбар, гарт ойр. Зөвхөн мессэж бичнэ
  • Гар утсанд суусан ихэнх аппликэшн ашиглалтгүй байдаг бол хамгийн их ашиглагддаг аппликэшн нь мессэнжэрүүд
  • Мессэжний “хүнд” хэрэглээтэй зах зээлийн ихэнх нь 30 хүртэл насныхан байгаа нь цаашдаа улам бүр тэлэх боломжтой

Тиймээс байгууллагуудын хэрэглэгчтэйгээ харьцах, үйлчилгээгээ үзүүлэх гол суваг нь ЧАТБОТ болохоор ирээдүй харагдаж байна.

Энэхүү технологи, бизнесийн шинэ чиг хандлагыг мэдэрсэн ikon.mn сайт өнгөрсөн сард өөрийн чатботыг анх удаа зах зээлд танилцуулсан юм.

Та ikon.mn сайтын чатботтой танилцах бол энд дарж мэдээллийг аваарай.