Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Галын аюулаас 97 иргэнийг аварчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой Байдлын Газарт өнгөрсөн Баасан гараг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна.

Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.

Тухайлбал, аравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар ГТУА-х 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтрааж утаанд хордож угаартсан байсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн аравдугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд ЗХ-ний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүнийг очиход тус байрны 1 давхарт эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас орчин утаажилт ихтэй байсан учир гал сөнөөгчид шуурхай ажиллаж угаартахаас сэргийлэн 85 иргэнийг аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон хоёр том хүн зургаан хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгааллаа.

 

Эх сурвалж: НОБГ