Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 метрийн өндөртэй нарснууд тарьжээ

www.ulaanbaatar.mn
2016 оны 10 сарын 13
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.

Энэ дагуу Д.Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ.

Удахгүй Засгийн газрын ордны  зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.