Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook компани Workplace-ийг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани өөрийн сүлжээний тусгай хувилбар буюу байгууллагуудад зориулсан нийгмийн сүлжээг өнөөдрөөс танилцуулж байна. Байгууллагуудын дотоод сүлжээ, интранэт зэргийг орлоно гэсэн үг.

Стандарт Фэйсбүүк хувилбар дээр хоорондоо харилцах мэдээлэл нь өндөр нууцлалтай байх боломжийг нэмж өгснөөрөө онцлог. Фэйсбүүк компани дотоод үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан хувилбарыг бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа нь энэ гэнэ. Уг хувилбар нь төлбөртэй бөгөөд эхний гурван сар үнэгүй хэрэглэх урамшуулал үйлчилж байна.

Мөн ашгийн бус, боловсролын байгууллагуудад төлбөр төлөх шаардлага байхгүй гэнэ.

Үнийн хувьд ашиглах хүний тооноос хамаараад нэг хүнд сарын 1-3 ам.доллар байгаа ажээ. Тухайлбал 1,000 хүрэхгүй хүнтэй бол нэг хүний сарын төлбөр $3. Харин 10,000-аас дээш бол нэг хүний сарын $1 гэнэ.

Workplace-ийг ашиглан компанийн бүх үйл ажиллагааг явуулж болох ба байнгын хөдөлгөөнтэй, ширээний ард тогтмол суудаггүй хүмүүст илүү их тохиромжтой.

Дэсктоп, гар утас, таблет дээрээс хамтран ажиллагсадтайгаа чатлах, хэлэлцэх, мэдээлэл солилцох, хэн нэгний тавьж буй илтгэлийг Live видеогоор үзэх зэргээр дэлхийн хаа ч явсан ажлаа амжуулах боломжтой юм.

Мөн компаниудын одоо ашиглаж байгаа IT системүүдтэй хялбар интегрэшн хийх боломжоор хангасан байна.

Бас компани хоорондын харилцааг зохицуулах боломж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл хэд хэдэн компанийн ажилтнууд зарим төсөл дээр хамтран ажиллаж, группт нэгдэн ажиллах ажээ.

Workplace платформтой дэлгэрэнгүй танилцах бол workplace.fb.com хаягаар хандах, эсвэл Фэйсбүүк хуудсаар (facebook.com/workplace) нь зочилж болох юм байна.

 

Эх сурвалж: Facebook