Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Оюун Ухааныг нээлттэй хөгжүүлэхийн төлөө том компаниуд нэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Олон нийтийн дунд үүссэн айдасыг багасгаж, зөв стандарт, ёс зүйтэйгээр хиймэл оюун ухааны (AI-Artificial Intelligence) технологийг хөгжүүлэх зорилготойгоор Америкийн технологийн таван томоохон компани нэгдэж ажиллахаар болжээ.

Alphabet (Google), Amazon, Facebook, IBM, Microsoft компаниуд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт хамтарсан ашгийн бус байгууллага байгуулсан нь хиймэл оюуныг хөгжүүлэх стандартыг бий болгох, энэ салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө ажиллах аж.

Мөн энэ байгууллагын удирдах зөвлөлд бусад салбарын экспертүүд, иргэний төлөөлөл оролцох юм.

Apple компани дээрх эвсэлд нэгдэх эсэхийг дотроо хэлэлцэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа хиймэл оюуны салбар олон тооны ажлын байрыг булаана, эцэстээ хүн төрөлхтөнд аюул занал учруулна гэсэн ойлголт нийгэмд тархаад байгаа.

“Partnership on AI” нэртэй уг байгууллагад дээрх таван компани хөрөнгө оруулж, экспертүүдээ ажиллуулан нэгдсэн стандарт, этик, аюулгүй байдлын асуудлуудаар судалгаа хийн, стандарт тогтоож олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зорилготой ажээ.

 

Эх сурвалж: Nikkei