Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Pokemon Go Монголд ирлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн зунаас хойш Дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа Pokemon Go ухаалаг гар утасны тоглоом өнөөдрөөс (манай цагаар) Монголын зах зээлд нээгджээ.

Аравдугаар сарын 1-нээс эхлэн Монголтой хамт өөр 10 улсын зах зээлд нэвтэрсэн байна. Эдгээрт Албани, Босни Герцеговина, Казахстан, Киргизистан, Макао, Македон, Серби, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд багтаж байгаа юм.

AR (Augmented Reality) буюу бодит орчныг хийсвэр дүрстэй холбодог технологи дээр суурилан бүтээсэн Pokemon Go тоглоомыг Японы Нинтендо компанийн эзэмшдэг тоглоомын баатруудыг ашиглан АНУ-ын Niantic компани бүтээж өнгөрсөн долдугаар сард анх удаа зах зээлд гаргажээ.

Өнөөдрөөс эхлэн Монголын хэрэглэгчид уг тоглоомыг Apple-ын App Store, Google-ийн Play Store дээрээс гар утсандаа суулгах боломжтой.