Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын Хөрөнгийн Бирж” -ийн гүйцэтгэх захирлаар Х.Алтайг томиллоо

Б.Ану
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт  ажлаас чөлөөлж,  2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан  бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилласан туршлагатай юм.