Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн биед халдсан мансуурагчдыг галт зэвсэг ашиглан баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд өчигдөр буюу 15-16-нд шилжих шөнө мансууруулах төрлийн бодис зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна

ЦЕГ-ын ХМТ-өөс энэ талаар тодруулахад “Урьд шөнө ийм явдал болсон нь үнэн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг биедээ авч явсан, хэрэглэсэн, мөн борлуулдаг 18-35 насны долоон хүнийг баривчилсан” гэлээ. 

Цагдаагийн ажилтнууд тэднийг баривчлах үеэр дээрх этгээдүүд эсэргүүцэл үзүүлэн, зугтааж, цагдаагийн биед халдсан байна. Тиймээс сэжигтэн этгээдүүдийг зогсоохын тулд цагдаа нар галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглажээ. 

Тэднийг баривчлах үеэр хэргийн газраас ICE буюу мөс, каннабисын төрлийн ургамал зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. 

Мөн дээрх долоон хүний гурав нь хар тамхины хэрэгт холбогдож байсан бөгөөд хэрэг нь прокурорын хяналтын шатанд байсан аж. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.