Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан Британийн иргэний талаар мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Их Британийн тамирчин, парапланаар аялагч Стив Нэш манай улсад амиа алджээ

Тэрээр Хангайн нурууны ноён оргилоос парапланаар нисэх зорилготой манай улсад наймдугаар сарын сүүлээр ирсэн аж. Гэтэл наймдугаар сарын 31-ний өдөр түүний цогцос хөдөөнөөс олджээ. 

Цагдаагийн байгууллагад “Англи улсын иргэн Стив Нэшийн цогцос Архангай аймгийн Хангай сумын нутгаас олдсон” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байгаа юм. 

Гадны зарим эх сурвалжууд Стив Нэшийн цогцсыг олоход паспорт болон хэтэвч нь байхгүй байсан. Тиймээс шунахайн сэдлээр түүний амь насыг хохироосон байх магадлалтай гэж мэдээллээд байна.