Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг Авлигатай Тэмцэх Газраас Прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

АТГ-аас Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. 

Уг хэрэгт Н.Энхбаяраас гадна ЭМ-ийн сайд асан Г.Шийлэгдамба, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Д.Цэнгэл /Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл/ нарыг холбогдуулан шалгасан билээ. 

Харин Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм.