Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Монгол, Канад улсын харилцаа цаашид урьдын адил хөгжих болно

ikon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад айлчилж буй Канад улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд өнгөрсөн зун парламентын сонгууль болж, УИХ, Засгийн газар шинээр бүрэлдэн байгуулагдсан ч Монгол Улс, Канад Улсын харилцаа цаашид урьдын адил хөгжих болно гээд Монгол Улсын ардчиллын замаар замнасан 26 жилийн туршлага, түүний дотроос сонгуулийн үйл ажиллагааны механизм, сонгуулийн электрон системийн туршлагыг Мьянмар, Киргиз зэрэг орон амжилттай хэрэгжүүлсэн талаар сонирхууллаа.

Мөн хоёр талын эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.

БИЧЛЭГ: