БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрөгч долоодугаар сард манай улсад айлчлахдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,
Эдгээр айлчлалын хүрээнд тохирсон асуудлуудыг шийдэх чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тухайлбал, БНХАУ-аас манай улсад олгох болсон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн зарим хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах чиглэлээр шуурхай ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгожээ.