Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Таньж мэдэхгүй хүнд хаалгаа тайлахгүй байхыг анхаарууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд залилан, эд зүйл хулгайлах хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18:00 цагийн орчимд үл таних хүн хүүхэд залилан, эд зүйл хулгайлсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Энэ дагуу шалгахад 12 настай Д-г гэртээ ганцаараа байхад нь 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн “цагдаагаас явж байна, хулгайн эд зүйлийг авч явж шалгана гэх нэрийдлээр зөөврийн компьютер, савхин хүрэм, “Samsung Galaxy S3” гар утсыг нь авч явжээ.

Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд шалгаж байгаа аж. Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүргэж байна.

Сэрэмжлүүлэг

Иргэдэд анхаарч сэрэмжлүүлэхэд бага насны хүүхдийг гэрт нь ганцаар үлдээхгүй байх, таньж мэдэхгүй хүнд хаалга тайлж болохгүйг сэрэмжлүүлэх, албаны ажлаар яваа иргэдийн бичиг баримтыг шалгаж байх, сэжиг бүхий этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.