Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN

2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр буюу өчигдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртсөнийг ЗЦГ-аас мэдээллээ.

Осолд өртсөн найман хүүхдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байна.

Тиймээс Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Холбогдох хуулийн заалтууд:

 13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/

 54.6. Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.