Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагчид голын дагуу явж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Онцгой Байдлын Ерөнхий Газраас энэ сарын 5-26-ны өдрүүдэд “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн (хүүхэд-30, насанд хүрэгсэд-63) амь насаа алджээ. Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэсээд байгаа юм.

Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс найман албан хаагч өдөр бүр 10-20 цагийн хооронд Туул голын эрэг орчмоор эргүүл хийн 5,000 гаруй иргэдэд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар заавар зөвлөгөө өгч байна.

Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Төв, Завхан, Баян-Өлгий зэрэг гол, усны осол ихээр тохиолддог аймгуудын Онцгой байдлын газрууд голын ай сав дагуу, хүмүүс усанд их ордог газруудад өдөр бүр найман албан хаагчийг томилгоожуулан, офицероор ахлуулан үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: ОБЕГ