Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос Монгол руу нийлүүлэх эрчим хүчний экспорт буурч байна

Г.Төгс
2016 оны 8 сарын 5
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол руу экспортлох эрчим хүч буурсан тухай ОХУ-ын “Восточная энергетическая компания” мэдээлсэн байна.

Уг мэдээлэлд оны эхний зургаан сарын хугацаанд Монгол Улс руу нийлүүлсэн Оросын эрчим хүчний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-иар буурчээ.

Монгол Улс руу 220кВ-ын “Селендума — Дархан” хэмээх ОХУ-ын Галуут нурын ГРЭС-ээс Дархан-Уул аймаг хүртэлх цорын ганц шугамаар эхний хагас жилд нийт 133 сая кВ/цаг эрчим хүч экспортолсон аж. Өнгөрсөн жилийн мөн үед 135 сая кВ/цаг эрчим хүч нийлүүлж байжээ. 

ОХУ-аас эрчим хүчний экспорт буурсан нь Монгол Улс дахь уул уурхайн үйлдвэрлэл буурч, Улаанбаатар хот дахь “ДЦС-4”-ийн өргөтгөл шинээр ашиглалтанд орсонтой холбоотой гэж “Интер РАО” компаниас тайлбарлажээ. 

“Восточная энергетическая компания”-ийн охин компани “Интер РАО” нь 2011 оноос Монгол Улс руу хийх эрчим хүчний экспортыг хариуцан гүйцэтгэж байна. 

Зураг