Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэхэд "Монгол хуушуур 2016" фестиваль болно

www.ulaanbaatar.mn
2016 оны 7 сарын 7
ulaanbaatar.mn
Зураг зураг

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестивалийг зохион байгуулах гэж байна.

Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран 2016 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.  
 
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж  шагнал гардуулах юм.
  
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг  идэвхитэй оролцсон нийт 20 наадамчдад гардуулна.
 
Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах аж.
 
“Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” номинацийг шалгаруулахдаа ажлын хэсгийн /шүүгчдийн/ үнэлгээ болон наадамчин олноос авсан санал асуулгын дүнг үндэслэнэ. Номинаци тус бүрээс 2 аж ахуйн нэгж, иргэн буюу нийт 6 аж ахуйн нэгж, иргэнийг өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр шагнана.


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “МОНГОЛ ХУУШУУР-2016” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

/2016.07.11-ний өдрийн үйл ажиллагаа/

12:30-12:40              Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын  албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00                Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
10:00-20:00                Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40-13:00               Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. 
12:30-12:50                Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40                Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10                Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30                Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50               Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10               Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын     танилцуулга, мэндчилгээ явагдана. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10-16:30             Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30               Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30               Чөлөөт үзүүлбэрүүд
 
 /2016.07.12-ний өдрийн үйл ажиллагаа/

09:00-11:00               Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
09:10-11:00               Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10-10:50              “Хэн хуушуурын гурилыг хурдан  элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50-11:30               Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50               Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50-12:40               Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00               Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан  чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00               Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00               Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба