Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн маршрут

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд  их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ. 

Дүнжингарав худалдааны төв рүү 07 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус  үйлчилгээ үзүүлнэ. Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчилнэ.
Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт  3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
Хүй долоон худаг руу 07 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  их багтаамжийн 20 автобус,  мөн 07 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” 5 цэгээс  тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ.
07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар