Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар автозамын боомтууд ТАВ ХОНОГ АЖИЛЛАХГҮЙ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход 7-хон хоног үлдлээ.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын баярын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Монгол Улсын хилийн автозамын боомтууд ажиллахгүй.

Харин олон улсын Буянт-Ухаа нисэх буудал, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу  ажиллаж, иргэдэд үйлчлэх юм байна.