Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

НААДМЫН ГОЁЛ урласан Монгол брэндүүдтэй танилцацгаая

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 6
www.ikon.mn
 

Үндэсний баяр наадмаараа Монгол хүн бүр Монгол үндэсний хувцсаараа гоёхыг хүсдэг. Наадам хаяанд ирсэн энэ үед бид Монгол үндэсний хувцасны шинэхэн загваруудыг танилцуулж байна. 

Энэ жилийн наадмын гоёлын загварын хандлага нь үндэсний хэв загварыг аль болох биед эвтэйхэн, өдөр тутам өмсөх боломжтой байдлаар шийдсэн загварууд эрэлттэй байгаа талаар загвар зохион бүтээгчид онцолж байна. 

Үндэсний хувцасны шинэхэн загваруудаа:

 Говь,

Clothing Workshop,

Хайрын хурим

Deer brand,

Ornate fashion,

Urban Jeans,

Mon Couture,

Eza fashion salon,

Divine,

Esu monteE зэрэг олон брэнд өөрсдийн загваруудаа танилцуулаад байна. 

Энэ бүгдээс бид онцлон Mon Couture брэндийн ерөнхий дизайнер болон Esu monteE брэндийн залуу дизайнертай товчхон ярилцлаа.

"Аливаа брэнд өөрийн гэсэн хэв шинж, онцлогоо агуулсан бүтээгдэхүүнийг урлаж, орчин үеийн загварыг тодорхойлдог"

Эхлээд Mon Couture брэндийн захирал, ерөнхий дизайнер Х.Батзаяатай уулзав.

- Энэ жилийн наадмын загварын онцлог юу вэ?

- Аливаа брэнд өөрийн гэсэн хэв шинж, онцлогоо агуулсан бүтээгдэхүүнийг урлаж, орчин үеийн загварыг тодорхойлдог. Тэгэхээр тухайн жилийн наадмын загвар ийм байх болно гэж хариулахад хэцүү юм.

Манай брэндийн хувьд Монгол уламжлалт загвар дээр тулгуурлан орчин үеийн чиг хандлагад нийцсэн загвар, дизайн гаргахыг хичээдэг.

2016 онд "УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ" гэсэн уриатайгаар загвар коллекцуудаа гаргаж байгаа.

- Mon Couture брэндийн хувьд наадмын загвар?

- Бид энэ зуны наадмын загвараа илүү ӨДӨР ТУТАМД өмсөх боломжтой, мөн эргономик талаасаа биед эвтэйхэн загваруудаа онцолж, үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна.

Түүнчлэн уламжлал, орчин үеийг төгс хослуулсан өдөр тутмын шинэлэг, чамин хийцтэй загварууд голлож байна. Материалын хувьд өөрийн брэндийг тодорхойлох өвөрмөц шинж чанартай материалуудаар энэ зуны загварын чиг хандлагыг тодорхойлохыг хичээж байна.

- Үнийн хувьд?

- Манай загварууд материал, загвараас хамааран 280,000 төгрөгөөс дээш үнэтэй байна.

"ЭНГИЙН болон баярын үеэр өмсөх боломжтой загваруудыг бэлтгэсэн"

Харин Esu MonteE брэндийн үүсгэн байгуулагч, залуу дизайнер Д.Ерөөлсүрэн ийнхүү хариуллаа.

- Esu monteE брэндийн хувьд наадмын коллекц гаргасан болов уу?

- Энэ жилийн хувьд манай брэндээс наадмын коллекц гэх биш зуны коллекц гаргасан. Ер нь аливаа баярыг далимдуулан коллекц гаргах биш, улирлыг нь дагаж коллекц гаргах нь илүү үнэ цэнэтэй гэж боддог шүү.

- Тэгвэл зуны коллекцийн онцлог юу бол?

- Сүүлийн үед хүмүүс баяр наадмаар өмсөхөөс гадна энгийн үед ч гэсэн өмсөж болох загварын хувцсыг их сонирхдог болсон. 

Бидний хувьд нэгдүгээрт, материалдаа их анхаардаг. Тухайлбал, зун халуун учраас зөөлөн намирсан салхи нэвтрэхээр материал ашиглах гэх мэт. Хоёрдугаарт, эмэгтэйлэг байдлыг шингээсэн өнгө, загварыг бүтээх гэж хичээдэг. Мөн өөрийн бие галбирын зарим хэсэгт санаа зовдог хүнд зориулан аль болох гоё талаас нь харагдуулахын тулд уралдаг гэж хэлж болно.

Энэ зуны коллекцийн хувьд завсрын зөөлөн өнгөтэй ЭНГИЙН болон баярын үеэр ч өмсөх боломжтой загваруудыг худалдаанд гаргасан.

- Үнийн хувьд?

- Манай загварууд материал, загвараас хамаарч 130,000-200,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Мэдээж тухайн хүн захиалгаа өгөхдөө загварт нэмэлт өөрчлөлтүүд хийлгэх боломжтой.


Бусад брэндүүд: