Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна.
Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийсэн. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хийх ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт 8, Чингисийн талбайд 6 био 00 НҮУН-ээс байрлуулна.
Мөн Хүй долоон худагт А,Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт 900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1,300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавих юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.