Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид "РИО-2016" зуны Олимпийн Алтан түншээр ажиллах болсондоо таатай байна"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

СКАЙтел групп нь "РИО-2016" зуны Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжих, хувь нэмрээ оруулан ажиллахаар өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

СКАЙтел групп нь мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч, Үндэсний компанийн хувьд Олимпизмийг дэмжиж, бүх нийтийн эрүүл мэндийн ХӨГЖИЛД чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалтууд хийж ирсэн билээ. Тухайлбал, 2012 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түнш болж, Лондонгийн Олимпод оролцсон тамирчдаа дэмжиж “Амжилтын буухиа” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй юм.

Энэ үеэр СКАЙтел группийн Гүйцэтгэх захирал Д.Болор өгүүлэхдээ "Бид МҮОХ-тойгоо хамтын ажиллагааны түншлэлийн гэрээг байгуулж, "РИО-2016" зуны Олимпийн Алтан түншээр ажиллах болсондоо таатай байна.

СКАЙтел групп нь Олипизмийг дэмжих, Монгол Улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийг нийгмийн хариуцлагынхаа гол чиглэл болгож ажилладаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тухайлбал, 2012 оны Олимпийн үеэр манай компани нь МҮОХ-той амжилттай хамтарч ажилласан билээ. Энэ удаа уламжлалаа даган "РИО-2016" зуны Олимпийг дэмжиж ажиллахаар боллоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн Олимпод оролцож байгаа тамирчдаа дэмжих томоохон хөтөлбөр маань хэрэгжиж эхэллээ. 

Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • "Рио-2016” зуны Олимпийн наадмыг шууд дамжуулах МҮОНТВ-ийн Алтан түншээр ажиллаж эхлээд байгаа. 
     
  • МҮОХ-той Олимпизмийг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, “РИО 2016” Зуны Олимпод амжилт гарган медальт байрт шалгарсан бүх тамирчдадаа 9000 серийн алтан дугаар, МОНГОЛдоо дараа төлбөрт үйлчилгээг 4 жил ашиглах эрх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ухаалаг rap утасны дээжийн хамт олгохоор болсон.
     
  • "РИО-2016" Олимпийн наадамд зориулан "Олимпийг өнгөлье" тусгай цэнэглэгч картуудыг худалдаан гаргаж, улмаар Монголын баг тамирчдад санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлэх болно.

Энэ жилийн хувьд "РИО-2016" зуны Олимпод манай улсаас одоогийн байдлаар 40 гаруй тамирчид оролцох эрхээ авчихсан байгаа юм байна. Эдгээр тамирчид маань өмнөх Олимпод гаргасан амжилтуудаа хол давуулан гэдэгт бид итгэлтэй байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

СКАЙтел группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг хэлэхдээ "Миний хувьд спортыг их сонирхдог. Мөн СКАЙтел группийн хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа аливаа спортын арга хэмжээ болоход СКАЙтел группийг дэмжихийг уриалдаг.

Өнөөдөр СКАЙтел групп нь "РИО-2016" зуны Олимпийн "Алтан түнш" болж байгаадаа тун их баяртай байна.

Цаашид СКАЙтел групийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд, мөн Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгчийн хувьд аливаа спортын арга хэмжээг дэмжиж ажиллах болно" гэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ "Өнөөдөр бид "Олон улсын Олимийн өдөр"-ийг тохиолдуулан СКАЙтел групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. СКАЙтел групп нь Олимпоос гадна спортын олон холбоог дэмжиж ажилладаг, спортод чин сэтгэлээсээ ханддаг хамт олон.

Ийнхүү хамтын ажиллагааныхаа гэрээг байгуулсанд МҮОХ болон тамирчид маш их баяртай байгаагаа илэрхийлмээр байна" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.