Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршина

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 23
www.ikon.mn
Зураг зураг

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт бүх 1,998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр  тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ. 

Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.